This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

Хайсан дуугаа татах

Ангирмаа " Чиний харцанд"



Чиний зєєлєн харцанд чинь 
Миний бие ариусна
Чимхийн төдий инээдэнд чинь
Миний сэтгэл баясна
Чиний намуун хоолойнд чинь
Миний зүүд нойр хулжина аа
Чиний уярам хайрын їгэнд чинь
Миний сэтгэл догдолно
Хайрт минь чамайгаа хармаар
Хамгаас илүү хайралмаар
Үргэлж чамтайгаа 
Хамтдаа жаргамаар
Чиний зєєлєн харцанд чинь
Миний бие ариусна
Чимхийн тєдий инээдэнд чинь
Миний сэтгэл баясна
Чиний намуун хоолойнд чинь
Миний зүүд нойр хулжина аа
Чиний уярам хайрын їгэнд чинь
Миний сэтгэл догдолно
Хайрт минь чамайгаа хармаар
Хамгаас илүү хайралмаар
Үргэлж чамтайгаа 
Хамтдаа жаргамаар

Ээж хүү хоёр


ANEMONE хамтлагийн шинэ дуу


ANEMONE хамтлаг шинэ дуу, шинэ клиптэй.. 









Шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнээ орж, хүн бүрийн сэтгэл гэгэлзэнхэн байгаа энэ үед хаа сайгүй л энэ баярын тухай дуу, клип эгшиглэнэ. Мөн энэ үеэр ч хамтлаг, дуучид энэхүү баярт зориулан шинэ жилийн дуу, клипээ олны хүртээл болгодог уламжлалтай. Тэгвэл “Anemone” хамтлагийн охид энэ уламжлалыг эвджээ. Тэд энэ гайхалтай баяр дээр баяр нэмэхээр гэгээн хайрыг өгүүлэх цоо шинэ дуу, шинэ клиптэйгээр сонсогч залуустайгаа уулзах гэж байна. Сонсогч, фенүүдээ багагүй хугацаанд хүлээлгэсэн тэд өнгөрсөн хугацаанд шинэ цомгийнхоо ажилдаа ханцуй шамлан орж, дуусах шатандаа оржээ. Харин одоо танд хүрэх гэж буй “Хэлээгүй” нэртэй шинэ дууных нь бичлэг, миксинг, мастеринг буюу дууны тохиргооны ажил, цаашлаад видео клип гээд уран бүтээлчдийн нүсэр ажлыг гүйцэтгэж дуусчээ. “Хэлээгүй” дуу нь тэдний удахгүй гарах “Anemone” анхны цомогт нь багтах төдийгүй хөгжмийг “UP MUSIC” продакшны хөгжмийн продюсер Н.Халиун, шүлгийг авьяаслаг залуу яруу найрагч П.Нарангэрэл бичжээ. Харин клипийг нь “V” студийн чадварлаг уран бүтээлчид хийж гүйцэтгэж байна. "Хэлээгүй" дууны тохиргооны ажил Сингапурт энэ чиглэлээр мэргэшсэн уран бүтээлч дээр хийгдсэнээрээ онцлог болсныг хамтлагийнхан хэлж байсан. Мөн хамтлагийн охидын энэ удаа бүрдүүлсэн стиль имиж нь ямар гайхалтай зохицсоныг удахгүй гарах клипнээс нь харах биз ээ. Учир нь, “Anemone” хамтлагийн шинэ дууны клипний нүүр будалт, үс засалт, стиль имижийг "Киви" хамтлагийн дуучин Ука тодорхойлсон байна. Энэ мэтчилэн шинэлэг зүйл арвинтай шинэ бүтээл тун удахгүй таны сонорт, бас мэлмийд хүрэх нь ээ. Түүнчлэн тус хамтлагийнхан уран бүтээлээ цаг хугацаанд баригдалгүйгээр чанарыг эрхэмлэн ажиллаж байгаа гэнэ. Тиймдээ ч тэдний туурвиж буй уран бүтээл бүхэн хүнд хүрч, олон жилийн настай байдгийг сонсогч, фэнүүд нь хэлүүлэлтгүй мэдэх байх. Ингээд тэдний өнөөдрөөс эхлэн цацагдах шинэ клипний teaser-ийг хамтдаа үзэж сонирхцгооё. Харин энэхүү дуу нь ирэх долоо хоногоос эхлэн бүх фм, радиогоор цацагдаж, дараа нь клип нь бүрэн эхээрээ дэлгэцнээ гарч эхлэх юм байна. "Гэсэн ч би хайрлах сэтгэлээ Хүслийнхээ гүнд нууж чадахгүй" энэ бол "Anemone" хамтлагийнхны өгүүлэх ээлжит шинэ хайрын түүх... Тэсэн ядан хүлээе залуусаа!

"Michael learns to rock"-ийн гайхалтай үдэш

Танхим дүүрэн үзэгчид хүсэн хүлээсэн мөч иртэл “M L T R!” хэмээн хоолой нэгтгэн орилолдов. Тэд алдарт “Sleeping Child” дуугаараа тоглолтоо эхлүүлээд “Hello Mongolia! Hello Ulaanbaatar!” хэмээн мэндчилэн “Монголд ирсэндээ баяртай байна!” гэлээ.
Даралтат хөгжимчин, гоцлол дуучин  Яша Рихтер (1963), бөмбөрчин Кэйр Воншер (1969), соло гитарчин Миккель Ленц (1968)  болон бас гитарчин Сорен Мэдсен (1967) нарын бүрэлдэхүүнтэй “Michael learns To Rock” хамтлаг олон зуун шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа уянгалуулсан бөгөөд сүүлийн үеийн шинэ дуунуудыг эс тооцвол үзэгчид бараг бүх дууг даган дуулцгааж байв. Дуучин Яша Рихтер үе үе үзэгчдийн дундуур явж тэдэнтэй  мэндчилж байлаа.  Хамтлагийнхан шинэ дуунуудаасаа сонордуулсан ч өмнө нь сонсч байсан мэт нэг л дотно санагдаж байв. Учир нь тэдний дуунууд  ихэвчлэн хайр дурлалын сэдэвтэй уянгалаг аялгуутай учраас дуу бүр нь сэтгэлд ойр байдаг юм.Тоглолтын дундуур их юм ярихгүй байсан ч тэд үзэгчдийг байлдан дагуулах тал дээр мэргэшсэн хүмүүс.  Тэдний хамгийн ихээр алдаршсан “The Actor”, “Paint my love”, “Blue night”, “Breaking my heart”,  “You Took My Heart Away”, “It’s gonna make sense” зэрэг дуунуудыг нь үзэгчид даган дуулцгааж байв. Солон дуучин Яша Рихтерээс гадна гитарыг чадамгай тоглож, тайзан дээр илүү чөлөөтэй биеэ авч явдаг соло гитарчин Миккель Ленц үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байв.

Ингээд “Very Asian song” буюу “Азид маш ихээр алдаршссан” гэж тэдний тодорхойлсон “Take me to your heart” дуугаа эхлүүлэхэд л үзэгчид танхим даяар орилолдов. Хүн бүрийн мэддэг энэ дууг тун баяртай хүлээн авч үг мөр бүрийг хэнээс ч илүүтэй хоолой нийлүүлэн дууллаа.


Тоглолт эхлээд цаг гаруй хугацаа өнгөрөхөд ““25 Minutes” дуугаа дуулах уу?” гэж асуухад нь үзэгчид “Yeah!!!”  гэж хариулав. Харин “энэ сүүлийн дуу шүү” хэмээн “анхааруулбал” үзэгчид тэр аяараа “No!!!”  хэмээн хашгирав. Ингээд “сүүлийн дуу” гэж тодорхойлсон “25 Minutes”-ийг дуулаад “Баярлалаа, баяртай” хэмээн тайзны ард орцгооход үзэгчид ч зүгээр ингээд явчихыг хүссэнгүй.“MLTR”-ийнхэн тоглолтыг ямар тактиктай хийж, хэрхэн өндөрлөдгийг ёстой л харуулаад өглөө. Үзэгчид тэр аяараа суудлаасаа босон хашгирцгааж, алга нижигнүүлэн тэднийг тайзнаа дуудав. Удсан ч үгүй үнэхээр үзэгчдийн хүсэлтээр болж, хамтлагийн гишүүд ч гитараа барин гарч ирлээ.Тэд дахин гурван дуу “дахиулсан” юм.  Бидний хамгийн ихээр сонсох дуртай “That’s why” дуугаар тоглолтыг өндөрлөхөд одоо л нэг үзэгчдийн сэтгэл ханасан мэт. Манай залуучууд тоглолтын сүүлийн хэсгээс суудлаасаа босоцгоож тоглолтыг маш доргио үзсэн. Өмнө нь ийм гайхалтай тоглолт үзэж байсангүй. Гадаадын алдартай дуучид тоглолтоо хийнэ хэмээн нэг бус удаа хууртагдаж байсан Монголчууд бидний итгэлийг алдалгүй, манай орныг зорин ирсэнд талархал илэрхийлж байна. “You make us wonderful!” буюу “Та нартай байх гайхалтай байлаа” гэсэн сайхан үгээр тэд тоглолтоо төгсгөсөн бөгөөд “Bayarlalaa Mongolchuudaa” хэмээн төрийн далбаан дээр бичсэн үг дэлгэцнээ гарсны дараа үзэгчдийнхээ өмнө мэхийн ёслосон юм. 

Шакира аз жаргалдаа умбаж байна

Шакира аз жаргалдаа умбаж байна
 Дуучин Шакира жирэмсэн болсноосоо хойш зургаа нийтэлж байгаагүй билээ. Харин өчигдөр дуучин өөрийн Twitter хуудаснаа нөхөртэйгөө хамт авахуулсан зургаа нийтэлжээ.

Тэрхүү зурагт дуучин нүүрээ будаагүй байсан бөгөөд гэдэс нь үл мэдэг томорсныг харуулжээ. Мөн нөхрийнхөө өвөр дээр сууж жаргалтай инээмсэглэсэн байсан нь тэднийг хэчнээн жаргалтай хосууд болохыг харуулж чадсан байна.


Харин түүний шүтэн бишрэгчид уг зургийг хараад “Тэр үнэхээр л ээж шиг харагдаж байна” хэмээх комментийг олноор үлдээжээ. Колумб гаралтай дуучин бүсгүй өнгөрсөн есдүгээр сард хөл хүнд болсон тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр ирэх оны эхээр амаржих юм.


Шакира хувийн амьдралаа тэр тусмаа хүүхдийнхээ тухай бусад одуудтай харьцуулахад нэлээд нээлттэй хандаж байгаа. Үүний нэг жишээ бол хүүхдийнхээ хүйсийг зарласан явдал юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр удахгүй хүүтэй болохоо мэдэгдсэн билээ. Дуучин бүсгүй хөл хүнд хэмээн хойш суулгүй уран бүтээлийнхээ ажлыг хийсээр байгаа аж. Тэрбээр дуучин Ашертай хамтран шинэ дуу бичүүлж байгаа билээ.

Дууны үг

Дуртай дууныхаа үгийг..

Сонсоод л үз.


Сонсоод л үз.

Шинэ дуу...